Прагийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь Монголд нутагшуулжээ
Прагийн амьтны хүрээлэнгээс Монгол Улс руу чехийн цэргийн КАСА агаарын хөлгөөр тахийн 4 гүүг (Яняа, Хэлми, Ханна, Спэс) тээвэрлэж Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэгт өчигдөр нутагшуулжээ.
Ингэснээр 31 Пржевалский адууг Европоос авчирлаа.
“Одоо л нэг амьсгаа авч болохоор боллоо. Гэхдээ энэ удаа амаргүй байлаа” хэмээн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек хэлэв. “Төлөвлөгөөт тээвэрлэлтийн нислэгийн өмнөх өдөр Булган сумын нисэхт ширүүн бороо орч Ховд аймагт төлөвлөгөөт бус буулт хийх хувилбар үүссэн”
Энэ жил Монгол Улс руу тээвэрлэгдсэн гүүнүүд Европын гурван үржлэгийн газраас ирсэн. “Ханна болон Хэлми нар Хэлсинки амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд тэдгээрийн эцэг нь прагийн Элаан азарга юм. Яняа щвейцарын Цюрихийн зэрлэг амьтны хүрээлэнгээс, Спэс нь германы Визентгееге Шпринге зэрлэг амьтны хүрээлэнгээс тус тус гаралтай” хэмээн Амьтны хүрээлэнгийн Орлогч Ярослав Шимэк нэмж хэллээ.
“Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төсөлд харуул хамгаалалтын пост, ундны усны худаг барих, Bidz эмнэлэгийг сэргээн засварлах, Говийн Б хэсгийн хамгаалагч нарт зориулан хээрийн тоног төхөөрөмж худалдан авах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанууд багтдаг.
БНЧУ-ын цэргийн КАСА агаарын хөлөг нь зургаадугаар сарын 19-ний Мягмар гарагийн 13:45 цагт Прагийн Кбелих нисэх онгоцны буудлаас нийт тахийн 4 гүү болон маллагчдыг тээвэрлэн хөөрч төлөвлөгөөний дагуу Казан болон Новосибирск хотуудаар дамжин, өчигдөр орон нутгийн цагаар 11 цагийн үед Булган сумын шороон зурвас бүхий нисэх буудалд газардлаа. Үргэлжлээд зөөврийн хайрцагтай гүүнүүдийг ачааны машинаар Говийн Б бүсийн дасан зохицох хашаа руу тээвэрлэн оруулж нутагшуулсан юм.
Эх сурвалж: БНЧУ-ын ЭСЯ
URL: