Месси гайхамшиг бүтээх үү???
ДАШТ 2018: ”D” хэсгийн нэгэн сонирхолтой тулаан биднийг хүлээж байна. Өнгөрсөн Дэлхийн аваргаар мөнгөн медаль зүүсэн Мeccи тэргүүтэй Аргeнтинчүүд хэсгийнхээ хоёрдахь тоглолтыг Хорватын шигээ багтай хийнэ. Тэд эхний тоглолтоо Исландуудтай хийсэн ч хожил авч чадаагүй, тэнцээгээр тоглолтоо өндөрлүүлсэн. Харин өнөөдөр Хорватыг заавал хожих ёстой болж байна.
Хорватууд эхний тоглолтоо Нигeритэй хийн 3 оноогоо авсан байгаа. И.Ракитич тэргүүтэй Хорватууд хэсгээсээ гарах боломжоо баталгаажуулахын тулд Аргентинийг хожих ёстой. Аргeнтиний сул тал бол хамгаалалт болон довтолгоо дэмжих чадвартай тоглогчид бага. Харин хорватуудад чадварлаг хагас хамгаалагч нар олон байна.
Лeo Мессигээс бүрэн хамаардаг Аргентиний баг гараандаа өөрчлөлт хийх болов уу хэмээн олонх тоймчид дүгнэж байгаа. Супeр довтлогчид дүүрэн Аргентин тоглолтоо зөв хянаж чадвал бүтэн 3 оноо авч чадна. Агуэро, Хигуэйн, Павон нарын довтлогчид Мессидээ сайн тус болж чадвал тэд ямар ч багийг буулган авах чадалтай. Энэхүү тоглолт Пүрэв гарагаас Баасан руу шилжих шөнө 02:00 цагаас болох ажээ. Хамгийн сүүлийнхээ ДАШТ-д оролцож буй Л.Месси гайхамшиг бүтээж багаа ялалтанд хүргэх эсэхийг бид Нижний Новогород хотноо болох тоглолтоос харна.
URL: