180кг жинтэй эмэгтэй үхэхээс айж гурав дахин жингээ хасчээ
Ангилийн Честер-Ле-Стрит хотын оршин суугч Дон Доусон (Dawn Dawson) хэт их идэлт нь үхэлд хүргэх аюулаас айж 114 килограмм турсан талаар Mirror мэдээллэж байна. Хоёр хүүхдийн ээж урьд өмнө нь өдөрт найман мянган калори бүхий хоол хэрэглэж байсан бөгөөд бараг 182 килограмм хүрчээ. Тэр хүнсэндээ өдөр бүр дор хаяж хоёр шил архи, дөрвөн ширхэг гахайн махтай хавчуурга, хоёр литр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг ажээ. Илүүдэл жинтэй 38 настай Англи эмэгтэй чихрийн шижинтэй болсон бөгөөд өвдөлтөө намдаахын тулд тогтмол эм хэрэглэх болжээ.
Тэгээд хэдэн жилийн турш хооллолтын хатуу дэглэм барьж хоногт 1800 калориос ихгүй хүнс хэрэглэжээ. Одоо тэр эмэгтэй 67 килограмм жинтэй болж илүүдэл жингээсээ салсан бөгөөд харин илүүдэл унжсан арьсандаа пластик хагалгаа хийлгэж салсан байна.
Ц.Пүрэвдорж
URL: