Задарсан 69-ны жолооч нар “АГСАМ ТАВИХ” цагаар…

31835

Сүүлийн 10 жилийн туршид Эрээнээс Замын-Үүдийн хооронд гаальтай машин буюу УАЗ-469 машины хэл ам тасарсангүй. Тэд хоорондоо мөргөлдөж, зарим нь хурд хэтрүүлэн онхолдож, татвараас зугтсан бараа хил гаргаж, энд тэндгүй эвдэрч зогсох дүр төрх нь танил болоод удаж буй.

Цаашлаад бүр мансууруулах бодис нуун нэвтрүүлсэн, хүний эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн хил гаргасан гээд олон хэргүүд бүртгэгдсэн байдаг. Бид яахав тус 46 настай машинуудад хэлээ залгин өнгөрөөд байж болдог юм байж, гэтэл хөрш орон маань зүгээр харж тэссэнгүй. БНХАУ-ын Эрээн хотоос уг асуудалд анхаарч таслан зогсоохыг 1 жилийн өмнөөс манай талд хүсэлт, шаардлага хүргүүлсээр өнөөдөр тус машинуудад албан ёсоор хязгаарлалт тавьлаа.

Гэтэл манай 69-ны жолооч нар агсам тавих нь тэр. Тэд өнөө өглөөнөөс эхлэн хилийн үүдийг хааж, ачиж зөөвөрлөх боломжгүй байдлаар машинаа байрлуулан, дугуйныхаа хийг гарган эсэргүйцлээ илэрхийлээд байна. Өдөр 15 цагийн үед очсон 40 орчим орон нутгийн цагдаагийн албан хаагчдын шаардлагыг биелүүлээгүйгээр барахгүй тэднийг хүний олноор хөөж явуулсан гэх. Аргагуй эрхэнд цагдаагийнхан холбогдох газруудад мэдэгдэж тусламж хүсэхдээ тулжээ.

Энэ улсад чинь эмх замбараа, дүрэм журам гэж байна уу. Төрийн ордны өмнө хэн дуртай нь майхан барьж, хэлэмгий доломгой нь шалдалж чарласаар байгаад хэн ч болов нийтийн эрхийг уландаа гишгэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж болдог гэсэн ойлголттой болжээдээ. Би яахав эндээ хоржигноод өнгөрдөг юм байж. Биднийг хөрш орнууд юу гэж харж шоолж суугаа бол гэхээс яс хавталзах юм.

https://www.facebook.com/186825438490252/photos/a.194570041049125.1073741827.186825438490252/385946288578165/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих