“ДАШТ-2018″: Неймарын гаргасан алдаа сүүлийн 20 жилийн дээд амжилт тогтоов
Бразилийн шигшээ баг ДАШТ-ий эхний тоглолтондоо Швейцарийн багийг буулган авч чадалгүй 1:1-ээр тэнцсэн билээ. Харин багийн гол тоглогч Неймар (Neymar) нэгэн шинэ амжилтын эзэн болж чаджээ. 26 настай тэрээр уг тоглолтод 10 удаа алдаа гаргаснаар сүүлийн 20 жилийн дээд амжилтыг тогтоосон байна. Хамгийн сүүлд 1998 оны ДАШТ-ий үеэр Тунисийн шигшээ багийн тоглогч Алан Ширар (Alan Shearer) 11 удаа алдаа гаргаж байсан аж. Түүнчлэн 1966 оны ДАШТ-ээс хойш Бразилийн нэг ч тоглогч ийм олон алдаа гаргаж байгаагүй гэнэ.
URL: