Хэрэглэгч: “Зиг Заг” компани, “Доктор” Авто Сүлжээ дэлгүүрүүд сүүлийн жилүүдэд их хүнд сурталтай болжээ
Олон хүн цагаа над шиг битгий үрээсэй гэсэндээ энэ постыг оруулж байна аа. Зиг Заг компани, Доктор Авто Сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлээд 10 гаруй жил болжээ. Уг нь бүх зүйл нэг дороо, үйлчилгээ нь ч боломжийн л байсан.
Гэтэл сүүлийн жилүүдэд их хүнд сурталтай болчихлоо. Суудлын бүрээсээ сольё гэж бодоод л амжихгүй яваад байтал өнгөрсөн 5 дахь өдөр ФМ-ээр Зиг Заг шинэ загварын суудлын бүрээсүүдээ худалдаанд гаргалаа гэсэн агуулгатай реклам сонсоод утсаар ярьж асуугаад яваад очлоо. Уг нь Улаанбаатар Их Дэлгүүрийн урд талд байхдаа ойрхон, амар байж. Хаа байсан Яармагийн салбар руу нь 40 гаруй минут түгжрэн барин зорин очив. Суудлын бүрээсний өнгөний сонголт нь хуучнаасаа хамаагүй цөөхөн болж, загвар нь ч гэсэн муудсан мэт санагдав. Гэхдээ үйлчлүүлж сурсан газар тул байгаа загваруудаас нь, өөрсдийнх нь тулгасан (эвтэйхэн хэлбэл стандартчилсан) өнгөний хоршлоор 1-ийг сонгоод л Захиалгын ажилтан нь суудлын зураг аваад захиалгаа өгч эхлэв. Энэ бүхэнд бас л 30 гаруй минут зарцуулав.
Захиалгаа компьютерт оруулах эцсийн мөчид манай оёдолчин дунд талын хайрцагны таганд бүрээс хийхгүй гээд байгаа л гэж байна. Минийх таг биш ээ, суудалтайгаа залгаатай гарын тавиур юм аа л гэлээ. Харин тийм байна, гэхдээ оёдолчноосоо асуугаадахъя, тэгэхгүй бол болохгүй гээд нэг хэсэг болов. 15 гаруй минут хүлээсний эцэст манай оёдолчин гарын тавиурны бүрээс хийхгүй гэнэ ээ л гэж байна. Өмнө нь танайхаас авсан хуучин бүрээсэнд хийж байсан, каталогны бүх загварын зургуудад чинь хийчихсэн байна шүү дээ, хойд талын суудлын голын яг адилхан тавиуранд нь хийчихээд яагаад урд суудлыг хийхгүй гэж….гэх мэтээр байдаг бүх асуултаа тавилаа. Манай оёдолчин хийхгүй л гэсэн бол хийдэггүй юм аа гээд л бүх зүйл дуусаа…
Цаг гаруй хугацаа зарцуулсан ажил ингээд л оёдолчны шийдвэрээр будаа болов. Нэгэнт суудлынхаа хагаст нь бүрээс хийлгэж чадахгүй тул өөр газраар хийлгэхээр шийдэв. Буцах замдаа дахиад л 40 гаруй минут. Ингээд нийтдээ 2 цаг гаруй хугацааг шал дэмий түгжирч, захиалга өгч өнгөрөөжээ. Хэрвээ та суудлын бүрээс хийлгэхдээ голын тагандаа бүрээс хийлгэх гэж байгаа бол эсвэл суудал чинь гарын тавиуртай бол Доктор авто сүлжээ, Зиг Заг л лав бүрээсийг нь хийж өгөхгүй юм байна шүү. Над шиг цагаа дэмий үрэв ээ
Bilegsaikhan Bayaraa
https://www.facebook.com/photo.php?fbid=10156712789314406&set=pcb.2081182612133474&type=3&theater
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Thank you
wedding