Баянзүрх дүүрэг 92,9 буюу ‘’МАШ САЙН’’ үнэлэгдлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/211 дүгээр захирамжын дагуу хэрэгжиж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага ‘’Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг’’, ‘’Штабын дадлага’’, ‘’Малын гоц халдварт өвчний үед ажиллах үзүүлэх сургууль’’, ‘’Үерийн үед ажиллах үзүүлэх сургууль’’ болон ‘’Ой хээрийн түймэр унтраах үзүүлэх дадлага, сургууль’’ зэрэг 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар түүний харьяа хэлтэс, алба, хороод, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвх, санаачлагатай оролцож 92,9 оноо буюу “МАШ САЙН” үнэлэгдлээ.
Мөн дүүргийн удирдах албан хаагчдын бие бялдарын сорилд нийт бие бүрэлдэхүүн 100 хувь оролцож бүрэн хангалттай үнэлэгдсэнийг тус Дадлага сургуулийг удирдсан НОБГ-ыг дэд дарга Д.Мягмардорж онцолсон юм хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
URL: