ЗАЛХУУРАЛ
Юу ч хийхгүй байгаа хүн ядуурлыг хийж байдаг. Юу ч хийхгүй байгаа хүн юу ч хийхгүй байгаа юм шиг харагддаг ч яг үнэндээ ядуурлыг бүтээж байдаг. Юу ч хийхгүй байгаа хүн ирээдүйгээ нурааж эсвэл удаашруулж байдаг. Тэд амьдралаа аалзны шүлсэнд хэрүүлтлээ ямар ч хөдөлгөөн хийхгүй зогсонго байлгаж байхдаа нийгмийн хөгжлөөс ч хоцорч үлддэг. Хамгийн их зүйл сурах ёстой хүмүүс хэзээ ч сурах хүсэлгүй байдаг. Тэр тусмаа өөрт нь бусдын зөвлөгөө хамгийн их хэрэгтэй хүмүүс хамгийн бага хэмжээгээр зөвлөмж авдаг. Хурааж хуримтлуулах ёстой хүмүүс жаахан байгаагаа ч үрэн таран хийдэг. Ийм зүрх сэтгэлд хамгийн азгүй мөрөөдлүүд бэлэг тэмдэгийн чанартайгаар орон зай нөхөн оршдог. Тиймээс мянга мянган хүсэл мөрөөдөл эзнийхээ зүрх сэтгэлд дарагдаж хэзээ ч биелэлээ олдоггүй. Хүний Хувь чанарт бүтээлч чанар байдаг. Энэхүү чанар нь өсөж хөгжиж өөдлөн дэвжихийн тулд оршдог. Тэрхүү чанараа залхуу чанарт үлдээснээр хүн өөрөө хөгжлийг бус хөгзийг үзэх болно.
Source; #MGL_Radio
URL: