С.Ламбаа сайд эмээтэй унтдаг

Сайнтай муутай эрүүл мэндийн салбарыг салгалуулаад унагачихалгүй авч яваа С.Ламбаа сайд орой гэртээ хариад эмээтэй нэг өвөрт унтдаг гэнэ.

Учир нь түүний хоёр охины нэг саяхан нярайлсан бөгөөд 60 гарсан ээж аавынхаа магнайг тэнийлгэн эмээ өвөө болгосон байна. Ангийнхнаасаа, төр түшилцэж байгаа хэдэн нөхдөөсөө нлээн хожуу эмээ өвөө болж байгаа С.Ламбаа сайдын хөл газар хүрэхгүй баярлаж байгаа бөгөөд өвөө болсондоо итгэхгүй үг хэл нь эвлэхгүй яваа юм байх. Эхнэр нь ч эмээ болсондоо туйлын их баяртай байгаа бөгөөд завгүй ээж аавын амьдралаас зав гаргах зээтэй болсон эмээ өвөөгийн амьдралд ийн шилжсэн гэнэ.

Мөр зэрэгцэн ажиллаж байгаа нөхөд нь ч түүнд баяр хүргэж, насны нар хэлбийх цагтаа өвөр дээрээ эрхлэх зээтэй болсныг нь тэмдэглэж байгаа сурагтай. Эрүүл мэндийн асуудлаас болж, ханатлаа чичлүүлдэг сайд ийнхүү өвөө болж хайрт гэргий нь эмээ блож, өвөө эмээ хоёр өвөртөө унтдаг болжээ.

С.Ерөө


URL:

Сэтгэгдэл бичих