Испани улс 600 дүрвэгчийг хүлээн авахаа зөвшөөрлөө

102080600_migrant_ship_with_spain_640_v4-ncИтали, Мальта улсууд нүүр буруулснаас болж Газар дундын тэнгист гацаад байсан дүрвэгсдийг Испанийн Валенсиа боомтод авчирчээ. Дүрвэгсдийн эхний гурван хөлөг бүрэнхий болсны дараахан эрэгт орж ирсэн байна. Өнгөрөгч долоо хоногт Ливи улсаас Акуариус хөлгөөр зугтаж гарсан 629 хүнийг аварчээ.

Эрүүл мэндийн ажилтнууд болон хэлмэрчид дүрвэгсдэд тусламж үзүүлэх санал тавиад байгаа аж. Испанийн шинэ социалист засгийн газар тэдгээр цагаач иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээ амлаж, цаашид орогнол хүсэж буй учир шалтгаануудыг нь судлахаа мэдэгдсэн байна.

“Бид хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлж, хүмүүнлэгийн аюул заналаас дайжихад нь тэдгээр хүмүүст тусалж, аюулгүй амьдрах очныг бүрдүүлж өгөх нь бидний үүрэг юм” хэмээн Ерөнхий сайд Педро Санчез өгүүлжээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө албан тушаалаа хүлээн авснаас хойш ийнхүү дүрвэгсдэд ээлтэй шийдвэрийг гаргаад байгаа нь энэ юм.

 

SOS MEDITERRANEE France

✔@SOSMedFrance

UPDATE L’ entre dans le port de . La fin de l’attente est toute proche pour les 106 rescapés présents à bord depuis plus d’une semaine.

 

Италийн эргийн хамгаалалтын Даттило онгоц Валенсиад 06 цаг 20 минутанд ирж, 274 дүрвэгчийг хүргэжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн 1000 гаруй ажилтан энэ үеэр тусламж үзүүлэн ажилласан байна. Италийн хоёр дахь хөлөг Ням гаригийн өглөө дахин бүлэг дүрвэгчдийг авчирчээ.

Цагаачдын дунд насанд хүрээгүй 123 хүүхэд, 13-аас доош насны 11 хүүхэд, жирэмсэн 7 эмэгтэй байсан аж.

Б.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих