ХОЁР НАСТАЙ ХҮҮГЭЭР ДААГА УНУУЛЖ УРАЛДУУЛСАН ЭЦЭГ, УЯАЧ ХОЁРТ ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ

olloo_mn_1529286744_152192Муухай монголчууд, харгис монголчууд нэрэндээ таарч тохирох хүмүүс байх юм. Хоёрхон настай хүүхдийг дааганы нуруун дээр хүлж баглаж, уралдуулсан гэх хэрэг нэлээд шуугиан тарьж шүүмжлэл дагуулаад байна.

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Б зээ хүүгийнхээ үсний найранд зориулан хурдан дааганы уралдаан зохион байгуулжээ.

Энэ уралдаанд 23 даага уралдсанаас гараан дээр тус сумын малчин Б нь өөрийн 2 нас хоёр сартай хүүгээ даага унуулан гараанаас гаргасан байна. Хүүг дааганы эмээлэнд хүлж уралдуулсан байжээ. Энэхүү уралдаан нь нэгд, хурдан морины уралдаан зохион байгулахыг хориглосон Аймгийг засаг даргын захирамжийг, хоёрдугаарт, Хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болжээ.

Хэрвээ хүү эмээлтэйгээ холбироод дааганы гэдсэн дор орж, амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан бол яах вэ, хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуудал гарч ирнэ.

Тиймээс хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн энэхүү үйлдэлд нь хариуцлага тооцжээ. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас Цагдаагийн газартай хамтран энэхүү хэргийг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар “Эрүүл мэнд амь насанд аюултай тоглоом наадгайд хүүхэд оролцуулсан” гэсэн үндэслэлээр хүүгийн эцэгт, мөн захирамж зөрчин морь уралдуулсан алдарт уяачид тус тус арга хэмжээ авсан байна.
О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих