Замын компани байгуулъя. Улаан уу? Цэнхэр үү?

Монголд улс төргүй юм гэж тун ховор болсон нь нууцгүй үнэн.

Арай л идэх талхаа авахдаа таньдаг нэгнээрээ яриулж хахуульдуулдаггүй нь сайхан юм даа.  Түүний нэг илэрхийлэл компани байгуулж, тендэрт оролцоход хамгийн тодорхой харагддаг. Тэгвэл замын компаниудын урт жагсаалт цэнхэр улаан гэсэн хоёр өнгийн дор хуваагддаг бөгөөд өнгөний ноёрхол нь хэлүүлтгүй ойлгомжтой намын харъяалал юм.

Хамгийн бага ашигтай замын компани гэхэд зуны цагт тэрбумыг олдог гэдэг. Гэхдээ энэ мөнгө бүгдээрээ эзний халаасанд орохгүй бөгөөд улаан цэнхэр өнгийн намуудынх нь мэдэлд нэлээд хэсэг нь очдог байна. Хэрвээ өгөхгүй бол ирэх жилийн тендэрээс сохор зоос ч горьдох хэрэггүй гэсэн хатуу хууль энд үйлчилдэг байна. Тиймээс 100 саяын ашгийнхаа дор хаяж дөчийг нь намдаа хандивдан ирэх жилийн орлогын нүхээ малтдаг тухай замын компаниудын удирдлагууд ярьдаг. Тэд олохдоо баярладаг ч өгөхдөө гуньдаг бөгөөд улс төргүй амьдарч болдог бол сайхан аа хэмээн  санаа алдан өгдөг гэнэ.

С.Ерөө


URL:

Сэтгэгдэл бичих