“ТӨРСӨН НУТАГТАА МАШИН УГААХ НЬ МИНИЙ ЭРХ”

ugaah-1Хэрвээ иргэн та гол усаа бохирдуулан тээврийн хэрэгслээ угаасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээ мэдэж байх нь зөв шүү. Машинаа голд угааж байгаа бичлэг зургаар тань танд харицлага тооцно.

Тухайлбал, 720 мянгаар торгож, хоёр жилээр хүртэл жолооны эрхийг нь хасах хуультай юм. Тэгвэл цахим сүлжээнд машинаа угааж байсан залууг торгожээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт голд машинаа угааж байсан залууд шаардлага тавихад “Би төрсөн нутагтаа машин угаах нь миний эрх байгаа” хэмээн эсэргүүцсэн залуугийн талаар Хөвсгөл аймгийн группт бичсэн байсан.

Үүний дагуу Дэлгэрмөрөн гол руу тээврийн хэрэгсэл оруулж угаасан гэх 64-36 ХӨА тээврийн хэрэгслийн жолооч С-д Монгол Улсын зөрчлийн хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авч шийдвэрлэснийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас мэдээлжээ.

olloo_mn_1529029235_152034 "Төрсөн нутагтаа машин угаах нь миний эрх"


URL:

Сэтгэгдэл бичих