Н.ЭНХБАЯР ХҮЧ ҮЗНЭ ГЭВ, У.ХҮРЭЛСҮХ ҮГҮЙ ГЭЛЭЭ

olloo_mn_1529033802_8c3a92e467baf02f027f5cbdba2bde55УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ бүр чөлөөлөгдөж, иргэн Д.Гантулга боллоо. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах нь тодорхой болов.

Тэгвэл энэ тойрог дээр нэр дэвшигчдийн марафон аль хэдийнэ эхэлсэн байгаа. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр хүчтэй өрсөлдөгчдийн нэр дуулдсан ч нэг нь нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байгаа юм. Тодруулбал давхар дээлтэй У.Хүрэлсүх сайд унаган нутагтаа хүч үзэхгүй гэдгээ хэлсэн.

Түүнийг Н.Энхбаяраас айж байгаа учраас нэрээ татлаа гэх мэдээлэл ч байгаа юм.

Нөгөө талаар зальтай улс төрчид залуу хүний алдаан дээр зай завсаргүй ажилласаар байгаад Д.Гантулгыг унагаж Хэнтийд нөхөн сонгууль зарлуулах болгов. Тэд өөрсдөө авгай хүүхэнтэй ороцолдож үзээгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй нь мэдээж. Д.Гантулгаас ялгаатай нь муу санааны үүр болсон учир муухай ул мөрөө үлдээдэггүй тул баригддаггүй байхгүй юу. Нийгэм даяаар тархаад байгаа хочтой холбон хэлэхэд “бандаашаа өмсчихөөд л “юу ч болоогүй юм шиг гараад явчихдаг байж. Иймэрхүү л дүр зураг бууж байна.

Хэнтийн сонгуулийн сургаар улс төрд хөдөлгөөн гараад удсан. Үхсэн буур амилж, амьд атнууд арзагналдав. Н.Энхбаяр үзнэ гэв, У.Хүрэлсүх үгүй гэв.

Засаг барьж байгаа том намын дарга том л байдаг. Намаа ч өөрийгөө ч хүчтэй, нэр хүндтэй байгаа гэдгээ боломж олдвол нотлон харуулж байх үүрэгтэй.

Өөрөөр хэлвэл ачааны хүндийг өөр дээрээ үүрч байх учиртай. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд маань дээрх үнэнээс займарч зугтаасан бололтой. Намынхан нь та нутагтаа үз, ялалт авчирч намын нэр хүнд өндөр байгаа гэдгийг нотол гэсэн юм байх.

Харин У.Хүрэлсүх надад давхар дээл хангалттай байхад би өрсөлдөөд яахав гэж тэс хөндлөн юм хэлсэн гэнэ. Уул нь намыхан нь та даараад байгаа учир дээлээ давхарла гэсэн утгаар  хэлсэнгүй. Нэг суудлаар дутсандаа ч тэр биш. Хамгийн гол нь намын нэр хүнд унах болоод байгаа учир энэ сонгуульд манай нам заавал ялах ёстой.

Намын хамгийн нэр хүндтэй хүн бол У.Хүрэлсүх. Тийм учир намын дарга та өрсалдөж ялалт байгуул гэсэн утгаар хэлж гэдэг нь хэнд ч тодорхой баймаар юм.

Үнэхээр хүчтэй улс төрчид нөхөн сонгуульд ялалт байгуулсаар ирсэн жишиг тогтсон гэхэд болно. Н.Энхбаяр Завханы нөхөн сонгуульд, М.Энхболд Баянголын нөхөн сонгуульд ялалт байгуулж намынхаа аминд орж байсныг мартаагүй байх.

Монголын сонгуульд нутгархах үзэл маш хүчтэй нөлөөлж, ялалтын хувь заяаг шийддэг. Энэ утгаараа бол Н.Энхбаяр, М.Энхболд нар “хүний нутагт” хүч түрэн ялж чадаж байжээ.

Гэтэл У.Хүрэлсүх яагаад нутагтаа өрсөлдөхөөс татгалзав аа. МАН-ын хамгийн нэр хүндтэй хүчтэй улс төрч гээд намын дарга, Ерөнхий сайд болсон хүн шүү дээ. Хамгийн хүчтэй зоригтой нь айгаад байвал МАН-аас хэн өрсөлдөх юм бол нэг шатрын хүү юу. Олон нийтийн таамаглаж байгаагаар үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр олон жил доор нь байсан урдныхаа дарга  Н.Энхбаяраас айв уу.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих