МАН-ынхан Н.Энхбаяраас эмээж байна уу
Энэ засгийн өнгөнд Монголын улстөр арай л дуулиантай байх шиг. УИХ-ын хоёр ч гишүүн хүчирхийллийн хэрэгт холбогдож, эгээтэй л тахилын ширээнд очсонгүй. Гэхдээ МАН-аас сонгогдсон Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр улстөрийн салхи тэс өөрөөр эргэж, УИХ-аас чөлөөлөх шийдвэр гараагүй байхад л нөхөн сонгуулийн марафоныг эхлүүлчихлээ.
Хэнтий аймгийн хувьд тун эгзэгтэй тойрогт тооцогддог. Эндээс төрөн гарсан түшээд ихэнхдээ л олны анхаарлын төвд орчихдог. Сайн, саар аль алинаар нь шүү.
Тэгвэл МАН-ын хувьд хаа байсан 2017 оноос л нөхөн сонгууль болно гэвэл У.Хүрэлсүх л дэвшиж таарна гэж байсан. Гэвч мань эр Мэргэжлийн Засгийн газрыг унагаагаад, өөрөө Ерөнхий сайд болчихсон. Тэгэхээр Ерөнхий сайд УИХ-ын гишүүнд өрсөлдөнө гэсэн тооцоо хаана ч байхгүй гэсэн үг.
Харин тэрбээр үүнийгээ чадамгай ашиглаж, МАН-ын бүлгийн хурлын үеэр “Би Хэнтийд нэр дэвшихгүй” гэчихээд хаалга шидэн гарч одсон. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газрын тэргүүний албан тушаалыг жирийн нэг гишүүний ажлаар солих тэнэг толгой биш бөгөөд энэ эгзэгтэй үеийг чадмаг ашиглан, сандал суудлаас зууралддаггүй хүний дүрийг дахин нэг бүтээсэн хэрэг.
Тэгээд ч түүний хувьд Д.Гантулгыг төдийгөөс өдийг хүртэл гишүүнийх нь албанд аг барьчихсан байсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Уг нь Д.Гантулга хоёр сарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын даргад өгч байсан аж. Харин тэр үед энэ асуудал ингэж өндрөө авалгүй намжсан юм билээ.
Тодруулбал, Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж болохгүй гэсэн заавар ах нараас нь ирсэн. Энийг тэрбээр тойруу утгаар мэдэгдэж “Одоо би өөрийнхөөрөө шийдвэр гаргаж байна” гэсэн.
Яг үнэндээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Гантулга оффшорын тухай мэдэгдэл хийж байхдаа өөртөө итгэл төгс, хөөрүү, ойворгон байсныг бүгд л хэлж байлаа. Гэхдээ энэ бол яах аргагүй залуу насны зан төрх. Бүгд энэ үеийг тойролгүй дайрч гарсан. Тиймээс нэг их шүүмжлээгүй өнгөрсөн.
Гэвч тэрбээр нэг л өглөө чадал буурай бүсгүй хүнийг хүчирхийлсэн этгээд болон хувирсан билээ. Маш олон хүн үүнийг “За даа, Гантулга нохойд барих мод болчихлоо доо” гэж байсан ба хэдийгээр түүнийг хүчирхийлэл үйлдсэнийг нотлоогүй ч ёсзүйн алдаа гаргасныхаа хувьд ард түмэн, хань ижлээсээ уучлал хүсэх байх гэж хүлээсэн. Даанч тийм зүйл болоогүй.
Учир нь энэ хооронд түүний араас тувтан гал өрдөх намын ах нар нь байсан юм. Магадгүй тэд нь Д.Гантулгыг “Санаа зовох асуудалгүй” гэж түр тайвшруулсан байх. Эсвэл бүр уучлал гуйхыг нь тас хорьсон ч байж болно.
Тэрбээр энэ хэргийн дараахан бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийнханд шалгуулна гэж байсан ч удалгүй тэс өөр мэдэгдлүүд хийж, өөрийгөө улстөрийн тоглоомын золиос болсон хохирогч мэтээр зарлаж эхэлсэн.
Тэгвэл ах нар нь үнэндээ түүнийг хайрласандаа ингэж тас зуураад байв уу, эсвэл МАН-ын нэг суудлыг алдана гэж айсандаа үг, үйлдлийг нь хорьчихоод байв уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Гэвч учир мэдэх хүмүүсийн амнаас арай өөр үгс унаад байгаа. Тодруулбал, хэрвээ МАН УИХ дахь нэг суудлаа алдаж, нөхөн сонгууль зарлагдахад асуудал байхгүй. Хэт олонхын суудалтай тэдний хувьд дахиад нэг АН-ын гишүүн УИХ-д ороод ирсэн ч айх зүйлгүй.
Гэхдээ тэр нөхөн сонгуульд арай өөр хүмүүс, бүр тодруулбал, Н.Энхбаяр өрсөлдвөл ямар ч хаалтгүйгээр ялалт байгуулна гэдгийг бүх хүн мэдэж байгаа. Чухам энэ айдас л өнөөгийн Засгийн газрын гол асуудал болчихоод байгаа юм.
Манай засгийн тэргүүн нэгэн цагт Н.Энхбаярыг намаас түлхэж, бор оймс гозолзуулахад ихээхэн нөлөө үзүүлсэн нь нууц биш. Тэрбээр одоо албан ёсоор улстөр, төр рүү ороод ирвэл салхи ёстой хайшаа ч эргэж мэднэ. Хэдийгээр Н.Энхбаярын чадал харьсан ч үхсэн буурын толгойноос амьд ат айхын үлгэр мартагдаагүй л байгаа.
Яг үнэндээ Монголын улстөрд түүн шиг зангарагтай хүн дутагдах болсон. Нам гэдэг статус ч үгүй болж, бүгд хэтэвч, ашиг сонирхлоороо нэг хөнжилд орсон билээ.
Тиймээс л МАН-ын бүлгийн хаалттай хурал дээр У.Хүрэлсүх эмэгтэй гишүүд рүү давшилж, уур бухимдлаа барьж чадахгүй аашилсан хэрэг. Одоо Д.Гантулга ямархан байдалтайгаар ах нартаа чичлүүлж байгааг мэдэх юм алга.
Гэхдээ хатуухан хэлэхэд, Хэнтийн угшилтай улстөрчид анх залуу хүнийг намын далбаан дор өөрсдөө аваачиж УИХ руу оруулчихаад, эцэст нь улс төрийн золиос болгож, гал тахиж байгаа. Бүр түүнийг нийтээр жигших эхлэлийг ч тэд л тавьсан гэхэд буруудахгүй.
Мэдээж Д.Гантулгад Терийн түшээ хүний хувиар биеэ авч явах туршлага дутсан. Түүнд зө зүйтэйгээр хэлж, сургах хүн байсангүй. Харин түүний гараар могой бариулсан. Энэ нь Д.Гантулгад маш том сургамж болсон байх.
Erennews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАН ӨӨРСДӨӨЛ НҮГЭЛ ХИЙСЭН ДЭЭ АЙЖ БАЙНА Н ЭНХБАЯР ЭНЭ ХҮМҮҮС Т ХИЙСЭН ХОР БАЙХГҮЙ ЕРӨН ШУДАРГА Л ӨРСӨЛДЧИХ АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ШҮҮ МӨН ДАН ХОР НАЙРУУЛСААР 20-ТОЙ ЗОЛГОВОЛ ӨӨРСДӨӨ НҮДНИЙ БУЛАЙ БОЛЖ ХЭН НЬ ХЭН ГЭДЭГИЙГ ИЛҮҮ ТОД ХАРУЖЛСААР БАЙХ БОЛНО ЕРӨН ШУДАРГА ӨРСӨЛДӨӨЧ МАН ӨМНӨӨС НЬ ИЧИХ ЮМ ТОЛОЙ ХҮРЭХГҮЙ ЛУЙВАРЧИД ТӨРД Л БАЙНА Н ЭНХБАЯР ЖИНХЭН УЛС ТӨРИЙН ӨНДӨР МЭДРЭМЖТЭЙ УДИРДАХ ЧАДАЛТАЙ ЭХ ОРОНЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ОДООЧ АРД ТҮМЭНТЭЙ ХҮН
үнэн ман шударга өрсөлдөөд сурах ёстой ерөн шударга үз!манан
манан шударгаар сонгууль орж сурмаар бна шударга цэвэр үз ман буруу гараар явсан нам
АМЖИЛТ ШҮҮ АМЖИЛТ
Экс төрдөө хийсэн ажилтай түмэн олон доо хэлэх үгтэй тиймээ хүн нэр дэвших ёстой дэмжинэ
Jinhene турийн хун гэдэг бол Энхбаяр шуу.бид уурсдийн тулуу зув сонголт хийе.
МАН Н ЭНХБАЯР ДАРГАД ХИЙСЭН ГЭМГҮЙ ЮМ БОЛ ШУДАРГА ӨРСӨЛДЧИХ ХАРЬЯА ! ЧАДАХГҮЙ ЯЛТАНУУД БИЗ ДЭЭ МАНАН БҮЛЭГЛЭЛ МАФИЙН ЯНХАНУУД
Ман янхан бандааш хаус офшор ЛАЛАРУУД үнэн юм гэж манд лав байхгүй бохир бузартсан нам ман юмдаг
manangaar eeljilj 26 jil tansagluulj togluullaa. enhbayriig bol demjine shuu