С.Баярцогт, С.Бямбасайхан нарыг суллав
Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хоригтойгоор суллахаар боллоо. Тэднийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд саатуулан баривчилж саатуулах хугацааг нэг сараар хоёр удаа, 15 хоногоор нэг удаа сунгаж байсан. Ийн сунгаснаар бол үргэлжлүүлэх бол зургадагуур сарын 15-нд тэднийг үргэлжлүүлэх хорих эсэхийг шийднэ гэж байсан ч прокуророос хүсэлт ирүүлсний дагуу ийн шийдвэрлэсэн байна.
Өмнө “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайханы эрүүл мэнд хүнд байгаа учир 461-р ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Мөн байцаалт авахгүйгээр удаан хугацаагаар хорьж, эрхийг нь зөрчиж байна гэж өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд хандана гэж байсан ч мөн тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байсан юм.
Эх сурвалж: Infomongol.mn
https://www.infomongol.mn/content/read/159020.htm
URL: