Д.Жигжиднямаа нарыг яллагдагчаар татахаар болж прокурорт ханджээ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа нартай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй хэргээр түүнийг хоёр дахь удаагаа яллагдагчаар татах хүсэлт хүргүүлэх болсон тухай эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүгийн цагдаагийн газрын, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Транс маш сервис” ХХК-тай УБТЗ-ын хамтран ажиллах гэрээний луйвар, дүү Д.Жүгдэрнямтайгаа хамтар Хонг-Конгод бүртгэлтэй оффшор компаниар дамжуулан 7,5 сая долларын гүйлгээ хийж, мөнгө угаасан байж болзошгүй хоёр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах хүсэлт өнгөрсөн сард хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газар буцаасан байна. Тэгэхдээ “Транс маш сервис” ХХК холбоотой хэргийг албан тушаалын хэрэг гэж АТГ-т шилжүүлж. Харин одоо мөнгө угаасан хэргийн материал дээр зарим нэг тодруулга хүссэн баримт материалыг нь тодорхой болгож дахин яллагдагчаар татах хүсэлттэй хүргүүлж байгаа болололтойг эх сурвалж мэдээллэв.
АТГ-аас түүнийг зам засварын машин, 1000 актлагдсан вагон, тос гэх мэт олонд шуугуулж байгаа асуудлаар яллаггдагчаар татах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газар буцаасан тухай АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдэгдэж байсан билээ. Ингээд өнгөрсөн 2 сарын хугацаанд Д.Жигжиднямаа нарыг яллагдагчаар татах хүсэлтийг өөр өөр хэргээр АТГ-аас нэг, Цагдаагаас 2 дахь удаа хүргүүлээд байгаа аж.
Хуулийн өмнө иргэнд тэгш эрхтэй гэх үндсэн зарчим хэрэгжүүлэгчийн нэг Нийслэлийн прокур орын газар Хонг-Конгоос 7,5 сая ам.доллар оруулж ирсэн Д.Жигжиднямаа нарыг яллагдагчаар татахгүй ахиад буцаах вий дээ… Дамрамд дуулгахад зам засварын машин оруулж ирсэн оффшор бүс дэх “LordWest Tread” LPC компани нь татан буугдсан байна. Зөвхөн замы замсвар, чигчээсний машин авах гэж 2017 оны 2 дугаар сард байгуулагдсан тус компани нь 2017 оны 5 дугаар сарын 16-нд татан буугдсан байна.
Ulsturch.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
жигжиднямаа чи цусалж ханахгүй л байна уу одоо болиоч чиний мөнгө 4 эхнэрт чинь хангалттай