Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. Түүний хүсэлтийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын нэг ч гишүүн санал хэлээгүй бөгөөд гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг дэмжих томьёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.
URL: