Шүүгчдийн хуйвалдаанд хариуцлага тооцож, тогтолцоог өөрчилье

712-1528850349shuuhШүүх хуралдааны шүүгчдийн бүрэлдэхүүн нь шударга ёсны хэмжүүр, хууль дээдлэгчдийн индэр байж гагцхүү хуульд захирагдаж, үндэслэлтэй шийдвэр гаргах зорилготой билээ. Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комиссын гаргасан шийдвэр, зөвлөмжийг хэрэг шийдвэрлэхэд хуулийн заалтад нийцүүлэн, харгалзаж үзэхгүй үл тоомсорлосон, хууль, Засгийн газрын тогтоол, заавар, журмын холбогдох заалтууд нь Иргэний хэргийг шийдвэрлэх үндэслэл, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл нь нотлох баримт. Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул нар хуурамч нотолгоогүй баримтыг нотлох баримт болгодог, баримтыг нотлох баримт болгодог, хүчингүй баримтыг хүчинтэй мэт үздэг, насанд хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн болгодог, нотлох баримтаараа нотлогдсоор байхад зориуд мушгин гуйвуулж шүүхийн шийдвэр олон баримтаар буруу байсаар байтал танил тал, ашиг сонирхол, үгсэн тохиролцоондоо татагдаж, хуульд нийцсэн үндэслэлтэй гэж гомдол гаргагчийг үг хэлүүлэхгүй, хэлэх үгийг нь хязгаарлан дарамталж, ёс суртахуунгүй шүүхийн нэр хүндийг хувийн эрх ашигт нийцүүлэн ашиглагчдын индэр болгосон тохиолдол цөөнгүй гарлаа. Дээр дурдсан шүүгчид хэргийг бодитой үнэн зөвөөр нь шийдвэрлээгүйн улмаас гомдол гаргагчид хөрөнгө, мөнгөөрөө хохирсоор байна. Төрөөс өгч байгаа их хэмжээний цалин, хангамжид сэтгэл нь ханасан шүүгчдийн шударга бус үйлдэл хэрээс хэтэрч, шүүхийн тогтолцооны гажуудлыг овжноор ашиглаж дур зоргоороо авирлах болсонтой холбоотой нь нотлогдсоор байна.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих