Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хохирох шийдвэр гаргажээ

“Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна.

Прокуророос  Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан   ч шүүхээс түүнийг үргэлжлүүлэн  хорих хугацааг 15 хоногоор сунгасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих