Согтуугаар автомашин жолоодох зөрчил эрс нэмэгджээ
Сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгджээ.
Энэ нь томоохон фестиваль, задгай талбайн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаатай шууд холбоотойг албаныхан мэдээлж байна. Түүчнлэн удахгүй Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж хөгжөөн дэмжигчид орой үдшийн цагаар задгай талбайд тэмцээн үзэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарах, үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдлийг бий болгодог.
Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас задгай талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал амралтын хоёр өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчлийг илрүүлсэн ба үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгдсэнийг шалгаж байна.
URL: