ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 290 ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАЖЭЭ
Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 455 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 290 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ.
Бүртгэгдсэн нийт ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирч, 20 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний дөрөв нь бага насны хүүхэд байв. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд асфальтан замд “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль нь “Сүки” маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 32 настай Х-н амь нас хохирч, 15 настай Ө гэмтжээ. Чингэлтэй дүүрггийн нутаг Их тойруу, Санхүүчдийн төвийн баруун хойд замд “Hyundai Aero city” маркийн автобусны жолооч “Arocity” маркийн автобус, “Toyota Corolla”, -Toyota Pruis- маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч, жолооч нарын 3 хүн гэмтсэн. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол, хашаа, гэр мөргөсөн хоёр осол тус тус гарчээ.
Ж.Батсайхан
URL: