A moment to remember Энэ бол оюун ухаан биш сэтгэл зүрх гэж хэлсэн
Su Jin 27 настай, загвар зохион бvтээгч. Хамт ажилладаг, гэр бvлтэй залуутай нууцхан амьдрал зохиож яваад эхнэрт нь баригдаж энэ дурлалаасаа сэтгэлийн гvн шархтай бас гэр бvлийнхээ нэр тєрийг унагаж дээр нь хамт ажиллагсад нь тvvний талаар элдэв муу яриа шивнэлдэнэ. Гэсэн ч аав нь тvvнийг уучилж, цаг хугацаа єнгєрєхєд тэр хамт олонтой болсон байна.
Chul Soo бол гэдсэнд байхдаа л хагас єнчирчихсєн, эцгийнхээ тухайд огт мэдэхгvй, хар багад нь 17 насандаа ээж болсон эх нь орхиж одсон, єнчин єссєн учраас тєрєлхийн хэрсvv зантай, барилгын талбайн мужааны бригадын ахлагч залуу юм. Энэ 2 хvний амьдрал нэг л єдєр огтлолцоно. Гэнэн цайлган Su Jin бvсгvй хvнд итгэхээ больчихсон, нэгэн хэвийн амьдралд автсан Chul Soo-ын амьдралд гэрэл мэт гялбан ирж, сэтгэл зvрхэнд нь хайрын vрээ суулгана. Romcom /romantic comedy/ vргэлжилэнэ. Su Jin-ыг Alzgheimer-ын євчин бага багаар нємєрч эхэлнэ. Энэ євчин эмчилгээгvй. Эхэндээ барьсан тавьсанаа, єєрийн бvтэн нэр, нас, ажил тєрєл зэргийг мартаж эхэлнэ. Зарим vед гэнэт єнгєрсєн амьдралын зурвас vеийг бvхэлд нь мартах бєгєєд цаг хугацаа євчитний хувьд ухарсан байна. Явандаа бараг оюун ухааны чадваргvй болж нялх хvvхэд шиг л 100% хэн нэгнээр асрамжлуулна. Su Jin єєрєє євчинийхєє талаар хэлэхдээ миний толгойд нэг баллуур бvх дурсамжуудийг минь бага багаар арилгаж байна гэж хэлнэ. Тэд хамтдаа тэмцэдэг ч эцэст нь Su Jin Chul Soo-д уучлал гуйсан захидал бичээд бvхнийг орхиж одно. Харин Chul Soo зєвшєєрєхгvй. Эцэст нь Chul Soo анх учирсан family mart –д ойр доныхоо бvх хvмvvсийг цуглуулж байгаад Su Jin-нд эргvvлэн бvхнийг сануулах бєгєєд машинаар зугаалж явахдаа БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in