33 настай түүний хувьд сүүлчийн ДАШТ нь байж мэдэх ч тэр бол РОНАЛДО шүү дээ
Хөлбөмбөгийн ДАШТ-нд Португалын баг “B” хэсэгт таарч байгаа бөгөөд олон улсад чансаагаараа дөрөвдүгээрт бичигдэж байна.
Дасгалжуулагчаар Фернандо Сантос ажиллаж буй.
Давуу тал нь Роналдо багийн гол хүчин хэвээр байгаа ч Бернардо Силва, Андре Силва, Гелсон Мартинс нарын зэрэг тоглогч нилээд туршлагатай болж чадсанаар довтолгооны байрлалд Роналдог сайн дэмжиж чадахаар болоод байна.
Сул тал нь гэвэл гол хамгаалалтын төв нь Пепед төвлөрч байгаа бөгөөд, Пепегийн хувьд мөн залуу үеийнх шигээ байхаа больжээ.
Од тоглогч Криштиано Роналдо 2017 оны гуравдугаар сард Португалын оны шилдэг тоглогч шагналыг хүртэхдээ “Энэ жил миний хувьд мартагдашгүй өнгөрлөө. Тав дахь удаагаа Баллон Ди Ор шагналыг хүртсэнээс гадна шилдэг гэсэн шагнал гардсаныгаа дөрвөн хүүхэддээ зориулж байна” гэв.
Тэрбээр одоо ч гэсэн амжилтын төлөө зүтгэсээр, гайхамшигтай тоглолтуудаар үзэгчдийг алмайруулсаар байна.
Ялангуяа Туринд болсон тоглолтын үеэр уналттай өшиглөлтөөр гоол хийсэн нь Ювэнтусын хөгжөөн дэмжигчдээс ихээхэн хүндлэл хүлээсэн. Түүнчлэн Аваргуудын лигийн хагас шигшээд шалгаруулж чадсан түүний торгуулийн цохилт зэрэг гайхамшигтай мөчүүдийг үзүүлсээр байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд түүний бэлтгэл болоод биеийн байдал сайтай байгаа нь улирлын сүүлийн тоглолтуудад мэдэгдэхүйц өөрчлөлтийг авч ирж байсан ба энэ зуны ОХУ-д болох дэлхийн аваргын тэмцээнд ч гэсэн өөрчлөлтийг авчирч чадна гэж найдаж байна. 33 настай түүний хувьд сүүлчийн дэлхийн байж мэдэх ч тэр бол РОНАЛДО… Тиймээс хэн ч хэлж таашгүй.
URL: