УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр: -Өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд байлаа. Өнөөдөр би өөрийнхөөрөө шийдвэр гаргаж байгаагаа дуулгая. Юуны өмнө аав ээж, хайртай ханиасаа хүлцэл өчье. Итгэл төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, намын нөхдөөсөө, УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. Надтай нэр холбогдож улс төрийн золиос болсон Саранзаяа, Цэрмаа нарын бүсгүйчүүд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс харамсаж байна. Үнэн гэж байдаг бол энэ хэргийг үнэн мөнөөр шийдэх цаг ирнэ. Би улс төрийн золиос болж байна. Энэ бол улс төр байсан. Энэ бол гэмт хэрэг байгаагүй. Би гэм буруугүй гэдгээ нотолно. Би өнөөдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх биш чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгч байна хэмээлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсангүй.
IKON.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ДӨӨ, ЭНЭ ЗАЛУУСЫГ ОДОО ЗОВООХОО БОЛИОЧ ЭЭ, ГЭХДЭЭ ЗҮГЭЭР ЭЭ БҮҮ ГУТАР ҮНЭН ЗӨВИЙГ ОЛОХ ӨДӨР ИРНЭ ЭЭ ДҮҮ МИНЬ