Арго багш МАН-ынхныг шоконд оруулав
Өөрийгөө хамгийн олон хэл мэддэг гэж “пиарддаг” Арго багш МАН-ынхныг шоконд оруулсан гэнэ.
Тэрээр “Би МАН-ыг дэмжигч. Намдаа элсүүлээд ирэх сонгуульд нэр дэвших боломж олгоно уу” гэсэн хүсэлтийг өгсөн гэх. Харин МАН-ынхан түүний хүсэлтэд дурамжхан байгаа гэнэ.
Сонгогчид “МАН-ынхан хэрэгтэй, хэрэггүй олон хүн авлаа гэж ойлгоно. Нийгэмд “сөргөөр” танигдсан хүнийг элсүүлээд байвал намын нэр хүнд ч унана” гэцгээн түүнийг нэг нүдээрээ ч харахгүй байгаа гэнэ.
Хуулиараа намд элсэх хүсэлтэй иргэдийг арьс өнгө, хэл соёл, зан заншил, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан элсүүлнэ гэж заасан. Харин МАН-ынхан Аргод ялгавартай хандаж магадгүй байгаа ажээ.
Д.Гэрэл
URL: