Москвагийн гудамжинд 50 мянган цагдаа зогсож байна
Москвагийн хэд хэдэн талбайд өнөөдөр болох жагсаал цуглааны үеэр дэг журам сахиулахаар 50 мянган цагдаа, хамгаалалтын ажилтнууд ажилдаа гарчээ.
Энэ сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд “Шударга сонгуулийн төлөө” цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг Москва хотын захиргаа өчигдөр орой өгсөн юм. Ингэхдээ Болотный талбайд болох цуглаанд 30 мянгаас дээшгүй хүн оролцох ёстойг сануулсан байна. Гэхдээ хотын захиргааны төлөөлөгчийн хэлснээр 8-10 мянган хүн оролцох байх хэмээн таамаглаж байгаа аж. Хэрэв энд 30 орчим мянган хүн цуглах юм бол энэ хотод сүүлийн 20 жилд болсон хамгийн том эсэргүүцлийн цуглаан болох юм. Үүнээс өмнө тус хотын Пушкиний талбайд 2001 оны гуравдугаар сард 20 мянган хүн оролцсон эсэргүүцлийн цуглаан болж байжээ.
“Шударга сонгуулийн төлөө”цуглаан ОХУ-ын хэд хэдэн болохоор төлөвлөгдөөд байгаа бөгөөд эхнийх нь өнөө өглөө Владивостокт болоод байна.
Б.Нар
URL: