Хуурмаг “удирдагчдад” боломж олгосон нь монголчуудын хохь

5b1a1437e23842.07678186Популизм бол улс төрийн тодорхой институтаар дамжуулалгүйгээр олон түмний оюун санаа, мэдрэхүйд шууд нөлөөлөл үзүүлэх чадвартай лидерүүдийн хооронд шууд харилцаа тогтдогт оршино. Популизмд “эгэл борчууд”-ын бодит хүсэл эрмэлзэл, “ард түмний дуу хоолой”-г үйл ажиллагааны хөтөлбөр болгосон, нам болон бусад байгууллагын боловсруулсан ямар нэг  мөрийн хөтөлбөргүй хүчтэй бие хүн, харизмат лидер, удирдагч руу тэмүүлж байдаг.

Энэхүү хандлага нь төр засгийг удирдах, хянахад ард түмний шууд оролцооны үзэл санаа болох популизмын ардчилсан чадвахийг доройтуулахад хүргэж буй чадварлаг хуурмаглагч улс төрчдөд өргөн боломжийг нээж өгдөг байна.

Нөгөө талаас популизм ард түмэнд үнэнч шудрагаар мэтээр хандах хуурамч андгай тангараг болох демагог арга хэрэгслийг заримдаа ашигладгийг эс тооцвол түүнээс ялгаатай. Хэрэг дээрээ нийгмийн жинхэнэ ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж буй этгээдийн үндэслэл муутай хөтөлбөр ба хариуцлагагүй амлалт, нэгэн зэрэг гүтгэлэг доромжлол юм. Популизм демагогоор үл хязгаарлагдана.

Демагог хэрэглэгдэх хүрээ нь илүү өргөн. Популизм улс төртэй холбогдсон нийгмийн демагогоор дамжин нэр алдарт хүрдэг. Ард түмнийг өмгөөлөх тогтсон популист үг яриатай лидерүүдийн хувьд “эгэл борчуудын” нэрийн өмнөөс үг хэлэх, “ард түмний хүсэл зориг бол дээд хууль” зэрэг манипуляци үг өгүүлбэрийг хэрэглэх нь хэвшсэн үзэгдэл байдаг.

Ардчилал ба популизм

“Шууд ардчилал” гэж томъёологдсон удирдлагад ард түмний шууд оролцох явдал тэрчлэн төрийн төлөөллийн институтад үл итгэх үзэл санаа, хүнд суртал, авилгалыг шүүмжлэх зэрэг нь популизмын үндсэн үзэл санаа юм.

Популизм – практикт хэрэгжих зорилго чиглэл бүхий тодорхой үзэл суртал огт биш харин хувь хүмүүсийн тулсан ашиг сонирхлыг байнга хязгаарлаж буй үйл явдлын өрнөл дэх тэдгээрийн улс төрийн шууд хариу үйлдлийн нийлбэр юм. Улс төрийн үйл явцын хүрээнд популизм нь төр засгийн тодорхой арга хэмжээний эсрэг эсэргүүцлийн илрэл буюу “аян дайн”, нийгмийн кампани, иргэний эсэргүүцэх эс үйлдлийг бүхэлд нь тусгадаг.

Нийгмийн тулгамдсан асуудлыг хялбараар шийдвэрлэх боломжинд итгэх, нэг буюу цөөхөн энгийн арга ажиллагаагаар нийгмийн нөхцөл байдлыг эрс өөрчлөн сайжруулж болно гэдэгт найдсан эдийн засаг, улс төрийн панацийг тахин шүтэх явдал нь түүний бас нэг онцлог юм.

Популистууд дэвшилт ардчилсан шаардлага ч дэвшүүлдэг. Гэхдээ популизм эдийн засгийн бэрхшээлийг тайлбарлах явдал нь өнгөцхөн, иррационалист шинжтэй байдаг. Иймээс хүмүүсийн объектив бодит ашиг сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлаас гарах тухайн гарц нь олон түмнийг бодит байдлаас хөндийрүүлэн, үл биелэх хоосон итгэл найдлага, аз жаргал руу ямагт түлхдэг. Популизм итгэл алдахуй дээр бий болж, мөн л итгэл алдахуйгаар төгсдөг.

Хэрэв зорилго дэвшүүлсэн бол шийдвэрлэх арга хэрэгсэл нь байх ёстой бөгөөд зөвхөн түүнийг эрж олон, улмаар хэрэглэх шаардлагатай. Эрс шаардлагыг тодорхой цаг хугацааны дараа бүрдэх зорилго арга хэрэгслийн хоорондын бодит зай завсрыг үгүй болгох гэсэн улс төрийн радикализмтай нөхцөлддөг. Хэдий чинээ радикал улс төрч байна төдий чинээ популист арга замыг тэрээр хэрэглэнэ.

Улс төрч бол популист

Популист улс төрчийн стратегийн онцлог нь засгийн эрх авах өөрийн боломжит үйлдэл, түүнээс гарах үр дагаврын талаар ерөөс боддоггүй байна. Түүний хувьд хамгийн олон саналыг авах явдал л чухал юм. Дараа нь нөгөө л нөхцөл байдал, нөгөө л уриа лоозон давтагдана. Олон түмний сэтгэл зүй тогтворгүй тул түүнд тохируулан популист улс төрч ухамсар, зорилгогүйгээр нэгээс нөгөөд үсчих нь харагддаг. Чухамдаа уг бүдүүн тойм бодол санаа нь олонхийг үргэлж  талдаа татахын тулд бүрэлддэг. Улс төр, шашин, үндэсний популист цөөнх сонгуулийн уур амьсгалыг бүрдүүлж чаддаггүй тул түүнийг сонирхдоггүй. Иймээс популизм ялахад тоталитар дарангуйлал тогтох нь олонтаа. Эсвэл бусад арга зам хангалтгүй гэж үзвэл хамгийн хялбар арга бол тэдний биеийг устгах явдал юм. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас гаргаж буй популист шинжтэй хууль тогтоомж нь  хэрэгжүүлэх механизм, эдийн засгийн тодорхой үндэсгүй байдлыг өөртөө агуулдаг.

Популист улс төрчдийн дүр төрх

  • Олон түмэнд “зулгуйдаж” зөвхөн сонсохыг хүссэн тэр зүйлийг ярьдаг.
  • “Ард түмэнд зарагдах” /улс орны өргөн олон түмнийг өмгөөлөх/
  • “Ардын дипломати” /хилийн чанад дахь өргөн олон түмнийг өмгөөлөх/
  • Улс төрч өөртөө итгэлтэй, шийдэмгий дүр төрхийг бүрдүүлэх
  • Мөрийн хөтөлбөрөө ойлгомжтой, товч тодорхой илэрхийлэх чадвар, илтгэгчийн ур чадварлаг байдал
  • “Ард түмний хүү” дүр бүтээх: “Та ямар байна би тийм…”
  • ОНМХ-ийг ашиглан эерэг дүр бүтээх
  • Ард түмний эх оронч, үндсэрхэг сэтгэл зүйг нь ашиглах
  • Алдарт бие хүн, “эстрадын од”, жүжигчдийн зүгээс дэмжлэг үзүүлж буй мэт сэтгэгдэл төрүүлэх

Зарим ердийн боловч өргөн хэрэглэгддэг уриа лоозон дэвшүүлэх түүний золионы этгээдийг олж тогтоох, урваж болох сонгогчдодоо нөлөөлөх чиглэлээ өөрчлөх, засварлах бүхий л оролдлого нь улс төрийн хувьд популизмын жинхэнэ аюул юм.

Улс төр судлалын ойлголт болох популизмыг дан эергээр болон сөргөөр туйлшруулан авч үзэх нь учир дутагдалтай.  Энэхүү утгаар нь популизмыг – олон түмний ухамсарт нөлөөлөл үзүүлэх түвшин, популист уриа лоозонг амьдралд хэрэгжүүлэх үр ашигтай чанар, популист улс төрчийн эцсийн үр дүн гэж тодорхойлж болно.

Улстөр судлаачийн блогоос…


URL:

Сэтгэгдэл бичих