Цагдаагийн машиныг ачих гэсэн ачилтын компанийн ажилтнуудыг цагдаа нар нийлж зодон, цагдаагийн байр руугаа чирж байна
СБД-ийн Цагдаагийн хэлтсийн гадаа зам дээр зогссон цагдаагийн машиныг ачих гэсэн ачилтын машины ажилтнуудыг 10 гаруй цагдаа нар нийлж зодон, цагдаагийн байр руугаа авч орлоо. Ямар дээрэлхүү харьцаж байна вэ. Шууд цохиод л газар унагаагаад л….Бүдээрээ тойрч бүчиж, чирч гулдраад л, дамжлаад л. Бичлэг хийж байгаа хүмүүсийн утсыг хурааж бичлэгийг нь устгана гээд л….
СБД-ийн цагдаагийн хэлтсийн үүдээр өнгөрдөг авто зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй боловч цагдаагийн машин урсгал сөрж явах нь олонтой тааралддаг.
Цагдаагийн байгууллага ажилтнуудынхаа боловсролын түвшинг дээшлүүлж, харилцааны соёлд суралцуулах, бас өөрсдөө дүрэм журмаа мөрддөг болгомоор юм аа.
Хүн зодоод байгааг нь харж байгаа олон хүмүүс цагдаа хүн зодохоо болиоч гэж орилолдож байгааг ер сонсох ч сөхөө алгаа тэр тэдэн цагдаа нарт.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mongold huuli durem gej alga dooo… barag l zerleg oron bolj bna sh dee …
таарсан таар шуудайнууд таарч дээ аль аль нь даа байгаа, ачилтын эргүү малнуудад ойлгуулах нь зөв, хэрэв цагдаа нь ард иргэдэд ингэж үйлчилдэг байсан бол бас зөв, гэвч тэгдэггүй нь сайхан