ФЭЙСБҮҮК 14 САЯ ХЭРЭГЛЭГЧИЙНХЭЭ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАРГАЖ, АЛДЖЭЭ
Фэйсбүүк программын алдааны улмаас 14 сая хэрэглэгчийнхээ хувийн зорилготой постыг ил гаргаснаа өчигдөр зарлажээ. Энэ алдаа тавдугаар сарын 18-27-нд болсон аж.
Өнөөдрөөс эхлэн уг алдаанд өртсөн хэрэглэгчиддээ Фэйсбүүк гар утаснаас, дэсктоп компьютерээс орж байгаагаас нь үл хамааран “Please Review Your Posts” гэсэн гарчигтай мэдэгдэл хүргэх юм байна. Үүнд аль аль постууд нь олон нийтэд задарсан болохыг жагсааж харуулах ажээ.
URL: