Автобусны буудлууд эзэнгүйдэж, тоногдож дуусчээ

НИТХ-ын ээлжит хурал­даан өчигдөр бол­лоо.
Энэхүү хуралдаанаар Ний­тийн зорчигч тээв­рийн 51 автобусны бууд­лыг дүүргийн өмчид шил­жүүлэх тухай, “Баян­хошуу-Ус” нийс­лэлийн өмчит үйлд­вэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай, Тогтоолд өөрч­лөлт оруулах тухай зэрэг асууд­лыг хэлэлцлээ.
Нийтийн зорчигч тээв­рийн 51 автобусны бууд­­лыг дүүргийн өм­чид шилжүүлэх та­лаар Нийс­лэлийн өмчийн харил­цааны газар танилцуулсан юм. “Худал­даа хөгжлийн банк”, Нийслэлийн захи­­раг­чийн ажлын алба, Нийтийн тээврийн газрын хамтарсан гэрээ­гээр тус банк нь саравч, сандал, хогийн сав, зогсоолын нэг чиг­лэлийн зураглал бүхий гэрэлтүүлэгтэй, мэдээл­лийн самбартай 100 автобусны буудлыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж, хоёр жилийн хугацаанд  бүрэн бүтэн байдлыг хариу­цан ажиллах үүрэг хүлээсэн аж.
Тиймээс Нийтийн тээв­рийн газар, “Ху­далдаа хөгжлийн банк”-ныхан хамтран авто­бусны буудлуудад шал­галт хийсэн байна. Гэтэл иргэд сандал, са­равч мэдээллийн сам­барыг эвдэж, сүйтгэх зэргээр хайр гамгүй хандаж, эзэнгүйдэх хандлагатай болжээ. Тиймээс дүүргүүдийн Засаг даргын Тамгын газруудад хүлээлгэн өгөх саналыг оруулж хэлэлцүүлсэн юм.
Харин НИТХ-ын тэр­гүүлэгчдийн хувьд “Нийс­лэлд сандал, сам­бар гэрэлтүүлэгтэй, бүрэн бүтэн байдлыг хан­гасан автобусны буудал байхгүй гэхэд хилс­дэхгүй. Дүүргүүд ийм автобусны буудлыг хү­лээж аваад дараа нь хэн хариуцлага үүрэх вэ, бүрэн бус буудлуудыг дүүр­гүүд хүлээж авах­гүй гэвэл яах ёстой вэ, “Худалдаа хөгжлийн банк”-ны гэрээний хуга­цаа дуусаагүй байна. Үүний шалтгаан нь юу байна” гэх зэрэг асуул­тыг тавьж байв.
Хариуд нь мэр­гэ­жилт­нүүд “Эзэнтэй бол­гох­гүй бол автобусны бууд­лууд тоногдож дуусах нь” гэв. Мөн “Ху­да­лдаа хөгжлийн банк”-ны рекламыг байнга тавиад, цаг үеийн суртал­чилгаа тавихгүй байх нь иргэдийн эрх ашигт нийцэхгүй байна” хэмээн хариулж байлаа.
Энэ асуудлаар Захи­рагчийн ажлын алба­ныхан “Автобусны бууд­лыг нийслэлийн өмчид шил­жүүлэн, хү­лээл­гэж өгөх саналыг “Ху­дал­даа хөгжлийн банк”-нын­хан тавьсан. Автобусны тэр олон буудлыг хүлээж авна гэдэг хүнд­рэл­тэй байсан учир дүүр­гүү­дэд хариуцуулах са­налыг оруулсан. Гэхдээ гэ­рээт хугацаа дуус­саны дараа бүрэн бүт­нээр нь дүүр­­гүүд хү­лээж аваад тухайн дүү­рэг рекламаа байр­­­луулж, олсон ор­логоороо автобусны бууд­лаа цэвэрлэж, засах, аж­лын байр бий болгон ашиг­лах нь зүйтэй гэсэн­ саналыг өм­чийн харил­цааны газарт тавь­сан” гэв.
Ингээд эцэст нь НИТХ-ын тэргүүлэгчид аж­лын хэсгийнхэнд гэрээгээ шинэчлээд, ав­тобусны буудлын бүрэн бүтэн байдлыг хангаж, Ний­тийн тээврийн газарт хүлээлгэн өгсний дараа энэхүү асуудлыг дахин хэлэлцэх нь зүй­тэй гээд буцаалаа.
Үүний дараа НИТХ-ын тэргүүлэгчдийн ээл­­­­жит хуралдаанаар оруул­­­­­сан Тогтоолд өөрч­лөлт оруулах тухай асууд­­­­­лыг хэлэлцсэн юм. Энэ­­хүү асуудлыг Нийс­лэ­­лийн газрын ал­баны дар­­га Ц.Сан­дуй танил­цуул­­­лаа.
Тэнгис кино театрын урд талбай 1500 м.кв хэмжээтэй аж. Түүний 360 м.кв талбайд нь хүү­хэд за­луу­чуудад зо­риулж, Чин­гэлтэй дүүргийн номын санг барихаар төлөв­лөн тэр­гүү­лэгчдээр бат­луу­лахаар санал оруу­лав.
Ц.Сандуй дарга “Чин­гэлтэй дүүр­гийнхний хүсэлтийн дагуу номын сан барих  оюунлаг ажлыг хийе гэж зориод ажиллаж байна. 360 м.кв талбайд зөвхөн номын сан барихаар зур­гийг нь гаргасан” гэв. Энэхүү ажлыг хурлын тэргүүлэгчид оюунлаг, хүүхэд залуучуудыг ца­гаа зөв өнгөрүүлэхэд нэн чухал ажил байна хэ­мээгээд 100 хувийн дэмж­­лэгтэйгээр батал­сан юм.


URL:

Сэтгэгдэл бичих