Европын орнуудад үерийн аюул нүүрлэжээ

Европын нутгаар үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас зарим улс оронд үер усны гамшиг нүүрлээд байна. Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар бороонд Их Британийн төвийн хэсэг ихээр  нэрвэгдэж, гудамж талбай түргэн урсгалтай гол адил болжээ. Английн төвийн нутгаар хот суурин газрууд үерт автаж, зам гүүр эвдэрч сүйдэн, дэд бүтцэд ихээхэн хохирол учирчээ. Түүнчлэн үерийн улмаас нийтийн тээврийн хэрэгслүүд зогсч, гудамж талбайгаар хийлдэг завьтай зорчихоос аргагүй болсон байна. Нутгийн иргэд гамшгийн бүсээс дайжиж, аюулгүй газар бараадаж байгаа юм. Германд хүчтэй салхи шуурганы улмаас барилга байшингийн дээвэр хууларч, мод бутыг үндсээр нь булгалж байжээ. Байгалийн онц үзэгдлийн улмаас орон нутгийн Онцгой байдлын албанд хэдэн зуун дуудлага ирсэн байна. Энд мөн үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, үер усны улмаас хөрсний нуралт гулгалт болж, лаг шавар шавхайтай нийлсэн урсгал замдаа таарсан бүхнээ хаман урагшилж байна. Түүнчлэн үерийн усны хүчтэй түрлэгэд машинууд туугдсан аж. Энэ бүх гамшиг сүйрлийн фонон дээр гар утсаараа зураг авах гэсэн хоёр бүсгүйн нэгнийх нь утас аянганд цохиулж, улмаар газар дээрээ амиа алдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих