Хятадын гэмт хэргийн ертөнц дэх “Хэрцгий” эмэгтэйг цаазалжээ
БНХАУ-ын ардын шүүх Чонкун мужийн шоронд Хятадын зартай гэмт хэрэгтэн Ван Зикийг цаазалсан болохоо мэдэгджээ.
Ван Зики нь өнгөрсөн онд зочид буудал, салон, гоо сайханы үйлчилгээний газруудад охид, бусгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, мафийн томчуудтай нэр холбогдож явсан нэгэн аж.
Ван Зикийг БНХАУ-ын хуулийнхан өнгөрсөн онд баривчилсан бөгөөд цаазын ял тулгасан байна.
Тэрээр Хятадын гэмт хэргийн ертөнцөд “Хэрцгий хүүхэн” хэмээн алдаршсан төдийгүй эгч Ван Ванний хамт БНХАУ-ын Коммунист намын гишүүн Бо Шилайг устгахыг завдсанаараа урд хөрш даяар нэрд гарсан байна.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: