мХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн санхүүжилт шийдэгдлээ

10 цэцэрлаг зурган илэрцүүд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилт болох 5.3 тэрбум төгрөгийн  асуудлыг шийдвэрлэж, үндсэн зураг төслийнх нь дагуу барихаар болжээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Тэр дундаа 10 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг зургийн дагуу нь барих ажлыг шийдвэрлэлээ. Үндсэн зургийн дагуу 5.3 тэрбум төгрөгөөр барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр хүүхдүүдийг багш нь илүү арчилж, эмчилгээг хийдэг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  багш нь тэвэрч шатаар өгсөх, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тус цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэгийг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэйгээр зарлана” гэлээ.

Уг цэцэрлэг ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй 120 хүүхэд стандартын шаардлага хангасан байранд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших юм. Үүнээс гадна Баянзүрх дүүрэгт тусгай хүүхдүүдийн 186 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих