“НЭГ АМЬ-НЭГ СЭТГЭЛ” хандивын аяныг дэмжээрэй
Отгонсүрэнгийн Даваа эдүгээ 22 настай. Сурч боловсорч, хийж бүтээх ид насандаа яваа эгэл жирийн залуусын нэг. Ээж, дүү хоёртоо нөмөр түшиг, айл гэрийн амьдралын ноён нуруу болж зүтгэж, хөдөлмөрлөж яваа тэрээр хүнд өвчин туссанаа хожуу мэджээ.
Ажлын хүнд бэрхийг үл голон, халуунд халж, хүйтэнд хөрөн зүтгэж яваад нэг л өдөр зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны үрэвсэл нь хавдрын шинж тэмдэгтэй болсон гэсэн онош сонссон байна.
Хамгийн харамсалтай нь Монголд урьд өмнө нь хэзээ ч энэ төрлийн өвчинд хагалгаа хийсэн тохиолдол байхгүй ажээ. Тиймээс түүний өвчний шинж тэмдэг эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн оношилгоо шинжилгээгээр батлагдаж, Солонгос улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.
Түүний гэр бүлийнхэн, анд нөхөд, сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран амьдралын сайн сайханыг амталж, мэдэрч, дурлаж хайрлаж үзээгүй ид залуухан 22 настай залууд туслах “Нэг амь-нэг сэтгэл” аяныг эхлүүлж байгаа юм.
Монголын маань хойч ирээдүй болсон мянга мянган хөвгүүдийн нэг, ирээдүйн нэгэн сайхан өрхийн тэргүүн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох залуусын төлөөлөл болсон О.Даваад эрүүл мэнд, итгэл мөрөөдөл, хүсэл тэмүүлэл дүүрэн амьдрал хайрлах “Нэг амь-нэг сэтгэл” хандивын аянд нэгдэхийг урьж байна.
Хандивын данс: ХААН банк 5013149430 О.Даваа
URL: