ТАМХИНЫ ТУХАЙ ЖИХҮҮЦЭМ БАРИМТУУД
400 химийн нэгдлийн 200 гаруй нь тамхинд байдаг бөгөөд эдгээрийн 60-аад нь хорт хавдар үүсгэгч болохыг шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Ширхэг янжуурт эдгээр химийн хор маш өчүүхэн хэмжээгээр агуулагдах хэдий ч хүний бие задлан ялгаруулж чаддаггүй болохоор тамхи татах тоолонд хуримтлагдсаар байдаг аж.
УДААХ БАРИМТ
Тамхитай холбоотой өвчний уршгаар найман секунд тутамд дэлхийн хаа нэгтээ нэг хүн барж байна. “Энэ баримт намайг ухааруулсан. “Пөөх! Би гэдэг хүн чинь амь насаа дээсэн дөрөөн дээр тавьчихсан юм байна шүү дээ! Нэлээд эргэцүүлж бодсоны эцэст “Би жамаасаа эрт талийгаач болох хүмүү- сийн жагсаалтад тамхичид сайн дураараа оржээ. Би тэр талийгаач болсон хүмүүсийн нэг байж болох л байсан. Гэвч миний биеийн онцлогоос ч юм уу, бурхны авралаар ч юм уу, хавдар үүсгэгч хор биед минь арай удаан хуримтлагдаж байгаа юм байна. Гэхдээ тамхи сорох тоолонд хуримтлагдаж, оочер маань ойртсоор байгаа нь тов тодорхой” гэдгийг ухаарсан хэмээн тамхиа хаясан нэгэн эр ярьж байна.
ГУРАВ ДАХЬ БАРИМТ
“Үр хүүхдээ тамхичин болоосой” гэж боддог тамхичин энэ хорвоод байхгүй. Тамхинд олиг той зүйл огт байхгүйг тамхи чид сайн мэддэг хэрнээ яа гаад тамхи татдаг вэ? Гэтэл тамхины никотин нь хүнийг аажмаар дасгаж, яваандаа донтуулж, улмаар хараат болгодог ажээ. Тэгээд тамхинаас хамаарах ӨВЧИН олж, тамхичин хүн хэзээ мөдгүй хаалгыг нь тогших асар өндөр эрсдэлтэй “Найман секундын жагсаалтад” өөрийгөө сайн дураараа бүртгүүлж, улмаар тамхи сорох тоолондоо ээлжээ улам ойртуулсаар байдаг.
СанктПетербургийн нэгэн дүүрэгт “Стоп” нэртэй ийм нэгэн хөшөө босгожээ. Өөрийгөө болон өрөөлийг хордуулдаг хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэйг хүмүүст ойлгуулах зорилготой “Тамхинаас татгалз. Эрүүл мэндийг сонго” арга хэмжээний хүрээнд олон ажил хийсний нэг нь энэхүү хөшөө аж
URL: