Б.МӨНХЖАРГАЛ, Г.АМАРБАТ ХОЁРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ
“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга асан Г.Амарбат нарыг шүүхээс батлан даалтад гаргажээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 31-ний өдөр Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, хилийн хориг тавьсан гэсэн үг. Тэд хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа хугацаандаа гадагшаа явахгүй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, дуудсан цагт нь ирж мэдүүлэг тайлбараа өгөх юм байна.
URL: