НИТХ-ын дарга С.Амарсайхан Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

4a1f3c9ea60a80328dc386a6796abe3bНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бигийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар 2018 оны 6 сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус түр хамгаалах байрны дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг байрныхаа өнөөгийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны тухай мэдээллийг  НИТХ-ын даргад танилцууллаа. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс тус байгууллагад хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлийг шийдвэрлэн ажиллахаа илэрхийлж,  Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хамгаалалтад авагдсан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

   

Эх сурвалж: citycouncil.mn


URL:

Сэтгэгдэл бичих