ХЯТАДААР БИЧСЭН САМБАР МОНГОЛЫНХ БИШ
Манай улсад амьдарч буй БНХАУ-ын иргэдтэй холбоотой таагүй мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятад ханзаар Улаанбаатар, Чойбалсан, Баруун-Урт, Зүүн хатавч боомтыг тэмдэглэсэн замын самбарын зураг сошиалд “давалгаалах” шиг болов. Уг самбар нь манай улсынх биш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутаг дэвсгэрт байрладаг гэх бөгөөд зураг дээрх Зүүн хатавч боомт нь Монгол Улстай Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг байх Бичигт боомтоор хиллэдэг хятадын боомт юм байна.
URL: