Ж.Батзандан АТГ-ын “Шударга ёсны төлөө” шагналаар шагнагдав
Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, хууль зүйн ухааны доктор Ж.Батзандан Авлигатай тэмцэх газрын “Шударга ёсны төлөө” шагналын энэ оны эзнээр шалгарсан байна.
Авлигатай тэмцэх газар нь жил бүрийн 12 дугаар сарын 8-ний өдөр буюу олон улсын авлигын эсрэг өдрийн өмнө энэхүү нэр хүндтэй шагналаа олон нийтийн санал асуулгыг үндэслэн шударга ёсны элч, дуу хоолой болсон иргэн, байгууллагуудад олгодог юм байна.
Тус газар анхныхаа шагналыг 2008 онд Ардчиллын алтан хараацай С.Зоригт нэхэн олгож байсан бөгөөд шударга ёсны дуу хоолой болсон байгууллагаар Ийгл телевизийг шалгаруулж байжээ.
URL: