Цаг агаарын урьдчилсан мэдээ

f69fd4222a745f0e6f1266245a23a80e_4216Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээг танилцуулъя.

Улаанбаатар хотод:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 28-33 градус дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих