Наадмыг хоёр тэрбум 981 сая төгрөгөөр тэмдэглэнэ

712-1527736792f9c0758abcb8a194bigЗасгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадам  зохион байгуулах төсвийг баталж хоёр тэрбум 981 сая төгрөгөөр тэмдэглэхээр болов. Үүний хоёр тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод гурван тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг хянаж ийнхүү шийдвэр гаргасан байна.

Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих