АМЬ ГУЙСАН МОНГОЛ АДУУНЫ ЭМГЭНЭЛТ ХУВЬ ЗАЯА ХЯТАДУУДЫН ГАРТ ДУУСАХ УУ?
Морио дээдэлдэг монгол түмэн өнөөдөр сохор зоосны төлөө хүлэг морьдоо харийнханд худалдаалж байна. Нүд хальтарч зүрх шимшэрч байна. Дэлхийн талыг туурайгаараа тамгалсан монгол адуу минь Эмээлт зах дээр монгол хүнээ бараадан амь гуйсан нүдээр ширтэж сулхан дуугаар арайхын янцгаана ийш тийш хөрвөөж тарчилна.
Бидний олон зуун жилийн мандан бадарсан түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол адуу байгаагүй бол бид дэлхийн талыг эзэлж чадахгүй байсан. Эр хүний бахархал болсон морин сүрэг маань ингээд хятад хүний гарт амь гуйсан нүдээр бусад руу ширтэж сулхан дуугаар арайхын янцгаана тийчнэ.
Зарим нэг хээр зүсмийн адуу нутгийнхаа зүг рүү ширтэн зогсох шиг эмгэнэлтэй. Тэд морьдыг лантуу, лоом зэргээр олон удаа цохиж алдаг байна. Эмээлт зах тэр чигээрээ хятадуудын эзэмшил нутаг болов.
Монгол улс 2008 оноос хойш урд хөршрүүгээ жилд дунджаар 3000-7000 адуу экспортлоод байна гэсэн судлагаа бий. Хятадууд нэг клограмм махыг 5000 төгрөгөөр авлаа гэхэд цааш нь нэг кг махаа 30 мянгаас 40 мянган төгрөгөөр зардаг. Манай улсад харийнхан баяжиж бид өөрсдөө шулуулж ухуулж цөмлүүлж хоосорч дуусч байна.
URL: