“Happy mom” төслийг Монголд хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн урилгаар БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Happy mom” ОУЭБ-ыг үндэслэгч Жу Тэ Им тэргүүтэй 17 төлөөлөгч энэ өдрүүдэд Улаанбаатарт айлчилж байна. Айлчлалын хүрээнд “Happy mom” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа.

“Happy mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь  “Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс жаргалтай, улс жаргалтай бол даян дэлхий жаргалтай” уриан дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, эмэгтэйчүүд,хүүхдүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байртай болгох зэргээр аз жаргалтай ээж, гэр бүлийг цогцлоох зорилготой төсөл юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих