Цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Монгол Алтайн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 31-36 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 30-35 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 32-34 хэм дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.
URL: