ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРТАЙ ХОЛБООТОЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ГОМДОЛ ГАРСААР БАЙНА
Хүүхдийн эрх учраас зодож, загнаж болохгүй гэж ярьдаг хэрнээ хүмүүжлийн зүй бус доголдолтой цэцэрлэгийн багш нартай холбоотой асуудал, элдэв зөрчлийг эцэг эхчүүд удаа дараа гаргасаар байна.
Хэдхэн хоногийн өмнө БГД-ийн 85 дугаар цэцэрлэгийн багш хүүхдийг хөнжлөөр нь бүтээж алахыг завджээ гэсэн камерийн бичлэг цахим сүлжээнд тархсан бол өнөөдөр бас нэг хувийн цэцэрлэгтэй холбоотой камерийн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Тодруулбал, нэгэн ээж “Сүүлийн хэдэн сар шөнө миний хоёр настай бяцхан охин дандаа уйлдаг, уйлахдаа хүн цохиод авч байна уу гэмээр чарлаж уйлдаг, тайвширдаггүй болсон, гэтэл “Амила” цэцэрлэгийн багш Ганболд Анхтуяа зодож цохиод, чирч гулдчиж харанхуй өрөөнд оруулж байгаа бичлэгийг өчигдөр буюу энэ сарын 28нд олж үзлээ.
Анхтуяа багшийн хүүхэд зодох зөрчлийг өмнө удаа дараа гаргаж түүнд сануулж байсан талаар эрхлэгч Солонго багш нь хэлсэн. Өөрөөр хэлбэл “АМИЛА” цэцэрлэг нь хүмүүжиж байгаа хүүхдийн бие махбодод халдаж буй талаар мэдэж байсан атлаа Анхтуяа багшийг үргэжлүүлэн ажилуулсан нь тус цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийлээс ангид байх эрхийг ноцтой зөрчсөн байна. Би маш их гомдолтой байна. Охиноо яаж сэтгэл санааны хямралаас гаргах вэ? Эцэг эхчүүдээд анхааруулж, энэхүү зүй бус үйлдэл давтаж гаргуулахгүй үүднээс энэ постыг оруулж байна” гэжээ.
Хэрвээ ийм зөрчил удаа дараа гаргасан бол цэцэрлэгийн захиргаа болон холбогдох газруудаас нь шалгаж, хариуцлага тооцох ёстой, цаашлаад бүр ажиллуулахгүй байх ёстой гэх эцэг эхчүүд олон байна.
О.Сайхан
URL: