“New York Times”: Монголд “Мэлхий нинжа” шиг нүүрээ боосон хуягтай хүмүүс алт ухдаг
Канадын иргэн, гэрэл зурагчин Эндрью Монголын бичил уурхайн талаар “Mongolian ninja” хэмээх гарчигтайгаар “New York Times”-д нийтлүүлжээ. Уг нийтлэлд “Мэлхий нинжа” хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг нүүрээ боосон хуягтай хүмүүс алт ухдаг” хэмээжээ. Тэрээр хуягны учрыг тайлбарлахдаа “Эдгээр хүмүүс ногоон өнгөтэй, зузаан хуванцар түмпэн үүрч явдаг учраас яг мэлхий нинжа шиг харагддаг” гэсэн байна. Түүнчлэн “Хөвсгөл Монголд төдийгүй дэлхийд онгон дагшин байгалиараа гайхагдсан газар. Гэтэл монголчууд тэр газраа хайр найргүй ухах юм. Төрийн зүгээс энэ талаар хориг тавьсан боловч алт харсан хүмүүст энэ хориг үйлчилдэггүй бололтой. Алтны нинжа нар майханд амьдрах бөгөөд бүтэн өдөржин маш хүнд нөхцөлд ажиллана. Тэднийг харахад 21-р зууны алтны халдвар тусагчид гэж хэлмээр. Нинжа нарын ихэнх нь малчид бөгөөд байгальд учруулж байгаа хор хөнөөлөөөөрсдөөхүлээн зөвшөөрдөг” гэж бичжээ.
Б.Сандагдорж
URL: