Нью Йорк хотын нийтийн тээврийн үсрэнгүй хөгжил
Нью-Йорк хот нь 2015 оны 4-р сарын 1-нд хийгдсэн судалгаагаар АНУ-н нийт хүн амын хамгийн их буюу 8.2 сая оршин суугчтай хот бөгөөд энэ нь Нигер улсын нийт хүн амтай тэнцэхүйц юм. Мөн энэхүү хотод дэлхийн 4 том хөрөнгийн биржийн нэг байдаг ба Брүүклин, Манхеттен зэрэг дүүргүүдэд дэлхийн томоохон компаниудын төв салбарууд байдагийн тод жишээ нь шилдэг хувьцааны брокеруудыг бэлтгэдэг хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн “Wall street” нь энэхүү хотод байрладаг билээ.
Нийтйин тээврийн үйлчилгээ нь 357 чиглэлд 8900 орчим галт тэрэг, метро, 7000 орчим автобусаар метро болон галт тэрэгний хувьд 2100 орчим, автобусны хувьд 2900 орчим милл зайд зорчигч тээвэрлэлэг байна.
Хотын нийт тээврийн нийт зорчигчдын 4 орчим хувь нь автобусаар зорчдог ба нийтийн тээврийн салбарын ажилчдын 6 орчим хувь нь автобус үйлчилгээний салбарт ажилладаг байна. Нийт 5700 орчим автобусаар 82 чиглэлд зорчигч тээвэрлэдэг ба нийт тээврийн зай нь 812 милл байдаг.
Үүний гол шалтгаан нь M:60 болон хэд хэдэн чиглэлд зорчигч тээвэрлэгдэг хуучин автобуснууд нь удаан хугацааны турш ашиглагдсан тул түлш зарцуулалт болон моторын ажиллагаа нь эрс муудаж 2.7 миллээс удаан буюу 4.3 км/цагаас ч бага хурдтай, явган алхаж буй хүн шиг хурдтай явдаг болсон байна. Энэхүү нөхцөл байдалд хотын захиргаанаас хариу арга хэмжээг тухайн хугацаанд аваагүй ба урт хугацаандаа нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөндөө уг асуудлыг шийдвэрлэх арга замыг тусгасан.
2010 он гарснаар нийтийн тээврийн, тэр дундаа автобус үйлчилгээний компаниудын ажилчид нь уламжлалт хуучин (Harlem bus) автобуснуудаа сольж, сайжруулж өгөхийг хотын удирдлагуудаас шаардаж эхэлсэн байна.
URL: