ТЭЭВРИЙН ПРОКУРОР АСАН Х.ТАМИР ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн дүү, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир хар тамхины хэргээр шалгагдаж байгаа энэ цаг үед дахин хар тамхины хэрэгт холбогджээ.
Тодруулбал, түүнийг хууль бусаар хар тамхи олж авсан, хадгалсан болон хэрэглэсэн гэх үндэслэлээр энэ сарын 25-ны өдөр хууль хяналтын байгууллагаас саатуулжээ.
Х.Тамир нь саатуулагдах үедээ хамт хар тамхины хэргээр цуг шалгагдаж байгаа Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан, өмгөөлөгчтэйгөө хамт байсан бөгөөд тэд мөн хар тамхи хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогджээ.
Ийнхүү олон жилийн өмнө хар тамхины хэргээр саатуулагдан шалгагдаж байсан бөгөөд хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан юм. Тэгвэл дахин хар тамхины хэрэгт холбогдсон хаширдаггүй тэдэнд хатуу шийтгэл хэрэгтэй байна.
URL: