Мянгаагийн “нялх” эхнэр хөл хүнд болжээ

Монгол газрын Мянганбаяр өр ширээрээ , байгаль орчин бохирдуулсан, завааруулсан. Хүүхэн шуухны гээд түмэн асуудлаараа хэзээний л зард гарчээ.

Жилдээ нэг эхнэрээ сольдог Мянгаа захиралын эхнэрүүд ч бүүр тоо тоймоо алдсан байх. Шинэ хүүхэн солих нь түүний амьдралын хэв маяг болсон гэлтэйгээр амьдраад хэдэн жилийн нүүр үзэж байна.

Гайхалтай нь Мянган захирал хол 50 гарсан хэр нь өөрөөсөө үе мултарсан 20 -ч хүрээгүй жаахан охидоор “жилдээ” нэг цайгаа чануулаад байхыг яана Эхнэрээ залуужуулах дуртай энэ нөхөрийн “шинэхэн эхнэр” нь энэ зэрэгтэй тэсээд байгаа нь гайхмаар хэрэг шүү.

Сар болоод эхнэрээ солих зуршилтай гэгддэг Мянгаа захирал өнгөрсөн жилээс эхлэн өөрөөсөө үе мултарсан. Цаашлаад өмнөх экс эхнэрүүдээсээ ч үе мултарсан дөнгөж 20 шүргэж яваа гэмээр дунд сургуулийн сурагч охин Намуунаатай “гэр бүл” тоглож байгаа нь дуулдсан. Түүнчлэн тэрбээр нялх эхнэрийнхээ ээж аавд нь унах унаа, орон сууц бэлэглэн хүргэний “зангараг” заан ам хэлийг нь тагласан гэх ч юм билээ.

Сүүлийн үед Монгол газрын Мянгаа захирал “сүүлчийнх биш, анхных ч биш” нялх эхнэртэйгээ амар жимэр амьдарч байгаа нь сайн хэрэг. Тэгтэл хэсэг чимээгүй амьдарсан Мянгаа захирал түүний эхнэр Д.Намуунаа нарын талаар нэгэн мэдээлэл дуулдлаа.

Мянган захиралын нялх гэргий нь саяхан “хөл хүнд” болсон бололтой байна. Өлгий даавуу цуглуулахаар Мянгаа захирал нялх эхнэрийн хамтаар “ хүүхдийн барааны дэлгүүр хэсэх” ажилтай болж зав муутай болсон гэнэ.

Тэгэхээр дээрхээс үзвэл, Мянгаа захирал 7-н хүүхдийн аав болох бололтой дог оо. Монголын үрсийг маш олон болгохоор шийдсэн Мянгаа захиралд “Алдарт эцэг”-ийн одон гэж байдаг бол өгмөөр болжээ хө. Ямартай ч “үрээр баян”, “өрөөр баян” Мянганбаяр шинэ хүүхдээ өлгийдөхөөр шийдсэн гэх мэдээлэл гарч, загварын хүүхнүүдийн атаархлыг хөдөлгөөд бужигнуулаад авсан гэнэ лээ.

Заримдаа нээрээ бодоход, захирал Мянгаагийн “зангараг”-ийг гайхаад баршгүй мэт. Хэрийн айлын нөхөр зургаагийн зургаан хүүхдээ, цаашлаад тоо тоймоо алдсан эхнэрүүдээ өлхөөн аваад явчихдаг гэхээр Мянганбаярын “зангараг” аргагүй л нялх охидын сэтгэлийг татаад байх юм даа.


URL:

Сэтгэгдэл бичих